Химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл

2011-06-05 00:35

 

Химийн урвалын хурд зөрүүтэй байдгийн гол шалтгаан бол урвалд орж байгаа бодис тус бүрийнх нь шинж чанар өөр өөр байдаг явдал юм. Иймээс химийн урвалын хурд нь юуны өмнө урвалд орж байгаа бодисын төлөв байдлаас гадна урвалын нөхцөл, тухайлбал концентраци, орчны температур, даралт, катализатор байгаа зэргээс хамаарна. 

Урвалд орж байгаа бодисын концентрацийн нөлөө.  Химийн урвалд орж байгаа молекул буюу ионууд өөр хоорондоо мөргөлдсөнөөс химийн урвал явагдана. А ба В бодисын молекул химийн харилцан үйлчлэлд орохын тулд тэдгээрийн толекулууд мөргөлдөх ёстой. Мөргөлдөөн хэдий чинээ эрчимтэй байна урвал төдий чинээ түргэн явагдана. Энэхүү мөргөлдөөний тоо урвалд орж байгаа бодисыэ концентраци ихсэх тутам олширч урвалын худ түргэснэ. 

Урвалд орж байгаа бодисын концентрацаас химийн урвалын хурдны хамаарах хамаарлыг 1867 онд Данийн эрдэмтэн К.М.Гульдберг, П.Вааге нар нээжээ. /Химийн урвалын хурд нь урвалд орж байгаа бодисуудын концентрацийн үржвэрт шууд хамаарна./ Дараах ердийн урвалыг авч үзвэл: А+В=АВ Хурд нь v=K[A][В] гэж илэрхийлэгдэнэ. Үүнийг масс үйлчлэлийн хууль гэнэ. [A] ба [В] нь А ба В бодисын концентраци, моль/л К нь шууд хамаарлын коэффициент бөгөөд өгөгдсөн темпратурт тогтмол хэмжигдэхүүн юм. Энэ хэмжигдэхүүн нь урвалд орсон бодис тус бүрийн буюу тэдгээрийн концентрацийн үржвэр 1моль/л-тэй тэнцүү үе дэх уг урвалын хурд юм. урвалын хурдны тогтмол нь урвалд орж байгаа бодисын төлөв байдла, орчны температураас хамаарах бөгөөд тэдгээрийн концентрацаас хамааралтай.

Уравлын хурд температураас хамаарах: Теператур нь химийн урвалын хурдыг эрчимтэй өөрчидөг. Туршлагаас үзэхэд Н2 ба О-өөс усны молекулын үүсэх урвал тасалгааны температурт явагдахгүй боловч 4000 С маш удаан, 5000 С нилээд түргэн, 6000 С хүчтэй тэсрэлт үүсгэн эгшин зуур явагдана.

Температурын тодорхой хязгаарт химийн хурд тодорхой зүй тогтолтойгоор өөрчлөгдөнө. Температурын 100 С-аар нэмэгдүүлэхэд химийн ихэнх урвалын хурд 2-4 дахин ихэсдэг. Химийн урвалын хурдны температурын хамаарлыг дараах харьцаагаар тооцоолж болно.

Молекулуудын хоорондох харилцан үйлчлэлд зайлшгүй шаардагдах молекулын дундаж энергээс арай илүү хэмжээний энергийг идэвхжлийн инерги гэнэ. Ийм учраас идэвхжлийн энергитэй тэнцүү буюу түүнээс илүү энергитэй молекулууд урвалд оролцоно. Өгөгдсөн урвал явагдахад хүртэлцэх хэмжээний энергитэй молекулыг идэвхитэй молекуд гэнэ. идэвхжлийн энерги нь урвалд орж байгаа бодисын молекулыг ойртуулах, эгэл хэсгүүдийн хоорондох холбоог сулруулах, таслах, шинэ холбоо бий болгоход зарцуулагдана. 

Like | Ангилал : Органик хими | Нийтэлсэн : gundalai0126 | Уншсан (654) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. bat-erdene :
    2011-07-31 21:47

    goe site bn uusmal beldehedee normaliig ni yaj bodoj gargadag bilee

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл